Сирид 48 цаг гал зогслоо

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар тохиролцсны дагуу Сирид гал зогссон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сирийн Дамаск, Алеппо зэрэг томоохон хотод 48 цагийн хугацаатай гал зогсчээ.

 

ОХУ-ын цэргүүдийн дэмжлэгтэйгээр олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд сиричүүдэд тусламж нийлүүлэхээр болсон байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Сирид өнөөдөр орон нутгийн цагаар 7.00 цагаас гал зогссон. Энэ хугацаанд хүчирхийлэл багасах байх” гэж хэлжээ.

 

Гал зогссон хугацаанд Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад Засгийн газрын цэргүүдийг галт зэвсгээсээ татгалзахыг уриалсан байна.

 

Энэ хугацаанд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” болон “Аль Нусра” бүлэглэлийн эсрэг тэмцлээ зогсоохгүй гэдгээ Орос, АНУ зэрэг илэрхийлжээ. Хоёр улсын удирдлагууд “Их 20” уулзалтын үеэр Сирид 10 өдөр хүчин төгөлдөр хэрэгжих гал зогсоох гэрээг амжилттай байгуулж чадсан ч хэдхэн цагийн дараа Сирийн Алеппо хотыг агаараас бөмбөгдөж, уг гэрээ хүчингүй болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ