Сагсан бөмбөгийн ахмадын УАШТ болно
2016-09-13

 

Сагсан бөмбөгийн ахмадын УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд энэ сарын 26-30-нд болно. “Хобби-Алтан цагариг”, “Алтайн бүргэдүүд”, “Майн инфо” клубүүдийн нэрэмжит болж буйгаараа онцлог тус тэмцээн ахмад сагсан бөмбөгчдийн эрүүл мэнд, бие бялдарын хөгжил, бэлтгэлжилтийг дэмжин хөгжүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, залгамж үе, хүүхэд залуучуудад эл спортыг сурталчлан, таниулах зорилготой.

 

Тэмцээнд эрэгтэйчүүд 35-39, 40-45, 46-аас дээш, эмэгтэйчүүд 40-44, 45-49, 50-54, 55-аас дээш гэсэн насны ангиллаар тус тус өрсөлдөх аж. УАШТ 300,000 төгрөгийн хураамжтай.

 

Тус тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 25-нд 13.00 цагт Спортын төв ордны хурлын танхимд болно. 

Shuud.mn
Сонин хачин