Лукаку хэттрик хийж, “Эвертон” хожлоо
2016-09-13

 

Урд шөнө Английн Премьер Лигийн 4-р тойргийн сүүлийн тоглолт Сандерленд - Эвертон багуудын хооронд болж, зочин багаар тоглосон Эвертон 3:0-ээр хожсон байна. Тус тоглолтын гол баатраар Бельги довтлогч Ромелу Лукаку тодорсон бөгөөд тэрээр 60, 68, 71 дэх минутад буюу ердөө л 11 минутын дотор хет-трик хийж багаа ялалтанд хүргэсэн. Премьер Лигийн 13 тоглолтод дараалан гоол оруулж чадаагүй байсан билээ. Мөн Эвертон 10 оноотой хүснэгтийн 3-р байранд дэвшээд байна. Харин “Сандерланд” хожигдсоноор 1 оноотой хэвээр үлдэж, 19 дүгээр байрт бичигдэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин