Кардашиан дахин төрөхгүй

Реалити шоуны од Ким Кардашиан ирэх сард худалдаанд гарах “Wonderland” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр ярилцлагынхаа эхэнд бага хүү Сэнт эрүүл саруул бойжиж буйг онцолжээ. Кардашиан “Хүү минь өдрөөс өдөрт аавтайгаа тун адилхан болж байгаа. Хүү минь миний нар. Норт дүүдээ их хайртай. Тэд ихэнх цагаа хамтдаа өнгөрүүлдэг. Тэднийг хамтдаа жаргалтай байхыг харах би дуртай” гэж хэлсэн байна.
Сэтгүүлч “Та дахин төрөх үү” гэж асуухад Кардашиан Мэдэхгүй юм. Би хүүгээ төрүүлээд их ядарсан. Үнэнийг хэлэхэд дахин төрөхийг хүсэхгүй байна. Надад хүү болон охин байна. Хангалттай. Гэхдээ Кейнигийн бодол надад чухал” гэж хариулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ