Гага сүйт залуугаасаа салсан шалтгаанаа ярив

Дуучин Лейди Гага өнгөрсөн долоодугаар сард сүйт залуу, жүжигчин Тэйлор Кеннигээс салсан билээ. Хос салсан шалтгаан тодорхойгүй байгаа юм.
Гага удахгүй урлагтаа эргэн ирж, шинэ цомгоо гаргахаар төлөвлөж буй талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр шинэ цомгийнхоо бүх дууны үгийг өөрөө бичжээ. Ихэнх дуу нь үхэл, салалттай холбоотой гэнэ.
Гага инстаграмдаа “Би дууныхаа үгийг бичихдээ Кенниг бодсон. Бидний жаргалтай мөчүүд нэг л өдөр дууссан. Харин үлдсэн цаг хугацаа бидний хувьд хэрхэхийг бурхан шийдэх байх. Би түүнээс салахыг хүсээгүй. Гэхдээ энэ бүхэн болчихлоо. Бүгд намайг буруутгасан. Бидний салалт амаргүй байсан. Гэхдээ бид салсан. Би түүнийг мартаагүй. Гэхдээ тэр залуу намайг мартаж эхэлсэн тухайгаа хэлсэн” гэж бичжээ.
Тэрбээр найз залуугаа салсан шалтгаанаа “Утга учиргүй нүднүүд намайг залхаасан” хэмээн тайлбарлажээ.
Хос 2011 оноос болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд сүй тавьцгаасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ