Монгол иргэд хулгайн хэрэгт ихээр холбогджээ
2016-09-13

Гэрэл зургийг MPA.mn

 

Гадаа харилцааны яамнаас “Мэдээллийн цаг” уламжлалт хэвлэлийн хурлаа хийлээ. Тус хуралд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа эдийн засаг, хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Консулын газрын захирал Я.Ариунболд нарын хүмүүс оролцов.

 

Усанд осолдсон иргэдээс гадны нөлөө илрээгүй

 

Өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Красноярск хотноо Монгол улсын хоёр иргэн усанд осолдож амь алдсан хэрэг гарсан. ГХЯ-ны Красноярск дахь төлөөлөгчийн газар эрлийн ажлыг эхлүүлж талийгаач О-ийн цогцсыг олоод байсан. Харин өнөөдөр талийгаач Д-ийн цогцсыг олсон тухай Оросын талаас мэдэгджээ. Талийгаач О-гийн цогцсонд задлан шинжилгээ хийж, гадны нөлөөгүй нас барсан болохыг нь тогтоосон байна.

 

Газар хөдлөлтөд Монгол иргэд өртөөгүй

 

Мөн өчигдөр БНСУ-ын зарим хотод газар хөдөлсөн тухай мэдээлэл гараад байна. Газар хөдлөлтийн улмаас БНСУ-ын Кёнсан хотод 8 хүн, Кёнбүгд 5, Тэсү хотод 2, Чоннам аймагт 1 хүн бэртсэн гэж тус улсын Онцгой байдлын газраас мэдээлжээ. Харин монгол улсын иргэд өртсөн гэх мэдээ ирээгүй байна.

 

Хилийн чанадад 99 иргэн ял эдэлж байна

 

Хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй нийт 130 мянга гаруй  Монгол иргэн байдаг. Эдгээр иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдох явдал гарсаар байна. Он гарсаар хилийн чанадад манай улсын 246 иргэн гэмт хэрэгт холбогдож, өнөөдрийн байдлаар 13 улсад 99 монгол иргэн ял эдэлж байна. Гэмт хэрэгт холбогдсон ихэнхи иргэд хулгай, танхайн хэргээр саатуулагдсан болохыг Консулын газрын захирал Я.Ариунболд хэлж байна. Тэрбээр “Иргэд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт  этгээдүүдэд  уруу татагдан хэрэгт холбогдох нь бий. Зарим тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хэр нь согтуугаар машин барьсан зэргээр шалгагдаж байна” хэмээв.

 

Харин манай улсад амьдарч буй гадаадын 34 иргэн энэ онд гэмт хэрэгт холбогдсон байна. Үүний БНХАУ-ын 17 иргэн, БНСУ-ын 6, ОХУ-ын 4, АНУ-ын 3, Вьетнам Унгар, ХБНГУ, Израль улсын тус тус нэг иргэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zzzz:
Manaihan gadaadad haraar hulgai hiij amdardag yavdalaa bolimoor umaa, haa saigui, baruunii oronoor dyyren hulgaich ichmeer , ar geriinhen ni manai ene , ter gadaadad baigaa geed bodoj baigaa shdee,,,,zarim ni hulgailj yavuulsan umiig ni zarj amdarch baigaa icheech ta nar
2016-09-13