Ховд аймагт хорио цээр тогтоолоо
2016-09-13

 

Ховд аймагт малын гоц халдварт өвчин гарчээ. Одоогоор Ховд аймгийн 11 сумын 36 багийн 59 голомтод 820 орчим өрхийн 65 877 орчим мал бог малын мялзан төст өвчнөөр өвчилж, 11 632 толгой мал үхсэн байна.

 

Уг өвчний шинж тэмдэг анх гуравдугаар сард Булган сумын нутагт илэрч, наймдугаар сард бог малын мялзан, мялзан төст өвчин гэдэг нь эцэслэн тогтоогджээ. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдаж, 10 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээр тогтоосон байна.  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mal emnelgee uurluxgyi um yy said aa
2016-09-13