Германаас хэт даврагчдыг баривчилжээ
2016-09-14

 

Германы цагдаагийнхан Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой гурван этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Баригдсан этгээдүүд Сири улсын иргэн” хэмээн Дотоод хэргийн яамны сайп Томас де Майзиере сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Тэднийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Парис хотноо болсон цуврал халдлагатай холбоотой хэмээн сэжиглэж буйгаа  сайд хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 

Сэжигтнүүд Турк, Грекээр дамжин Германд ирсэн байна.

 

Цагдаагийнхан 17 настай Махир аль-Х, 18 настай Ибрахим М, 26 настай Мухаммед А гэгчийг баривчилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин