Ерөнхийлөгч Кубыг зорив
2016-09-14

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор явах замдаа Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордов.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Модесто Кастрогийн урилгаар 2016 оны 9 дүгээр сарын сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийх юм.

 

Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хөгжүүлэх тухай, мөн олон улсын харилцааны арилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээ явуулж, санал солилцоно.

 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастротой албан ёсны хэлэлцээ хийнэ. Раул Кастро Кубын Коммунист намын 2 дугаар нарийн бичгийн дарга, БХЯ- ны сайд байхдаа 1970 онд манай улсад айлчилж байсан билээ.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гаванагийн Их сургуульд зочилж, Монгол Улсын түүх, соёл болон нийгэм, эдийн засгийн байдлын талаар лекц уншина. Мөн БНКУ-д сурч буй монгол оюутан, залуусын төлөөлөлтэй уулзах юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид Кубын генетик инженер, Биотехнологийн төвд зочилж, үйл ажиллагаатай  танилцахаар төлөвлөөд байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene tagjgar delhiin buh uls ruu tatwarin mongoor zugaalawaa jijig ch uls uldeesengui ee...
2016-09-15
Зочин:
Улс менгегуй ард тумэн ядуу байхад яасан. Ч их гадагшаа Явах юм вэ
2016-09-14
Зочин:
Бат Үүлийн хэрэг мандаад холбогдох хүмүүс нь зайлцгаагаад хэцүү хэцүү. Тэр чигтээ явахгүй бол асуудал ч мандаж байгаа бололтой
2016-09-14
Зочин:
ENE KOMMUNISTUUDTAY YAKH GEJI BAIGAA YUM BOL ?
2016-09-14
ene odoo bolidoo:
Uxsenee hiij ybaa um bol.Tend dalain ereg deer debeed hereggyi cvv.Soliorson bna gne cvv
2016-09-14