НИТХ ардчилсан зарчмаас ухарлаа

Нийслэлийн АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлгээс НИТХ-д шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “2016 оны 06-р сарын 29-нд болсон ээлжит сонгуулиар бүрдсэн НИТХ-ын хуралдааны дэгээ зөрчин хоёр сар хуралдсангүй. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуралдааны дэгээр 2016 оны 7-р сарын 28, 8-р сарын 25-нд ээлжит хуралдаан болох ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл хуралдсангүй. НИТХ байнгын ажиллагаатай, нээлттэй, шуурхай ажилладаг ардчиллын зарчмаасаа ухарч, хуралдааны дэгийг ноцтой зөрчсөн үйлдлээ нэн даруй залруулж, НИТХ-ын ээлжит бус хуралдааныг 9 дүгээр сард багтаан хуралдуулахыг АН-ын бүлэг шаардаж байна.
Түүнчлэн нийслэл болоод улсын хэмжээнд төрийн албан хаагчдыг бүтцийн өөрчлөлт нэрийн доор олноор нь хоморголон төрийн албанаас шахаж төрийн залгамж халаа, ой санамжыг үгүй хийж байгаад харамсаж байгаа төдийгүй эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчдын гомдол мэдээллийг 7000-1206 утсанд, цахим орчинд пэйсбүүкийн “ЗАСАГ АЖИГЛАГЧ” хуудсаар хүлээн авч хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллээр хангаж Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна. Одоогийн байдлаар Нийслэлийн харъяа агентлагуудын хэмжээнд 220 орчим төрийн албан хаагчдийг бүтцийн өөрчлөлт нэрийн дор өөрчлөөд байна” хэмээжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ