Тайванийг хар салхи дайран өнгөрчээ
2016-09-14

Тайванийг “Меранти” гэх хүчтэй хар салхи дайран өнгөрсөн талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

Тус улсад их хэмжээний аадар бороо орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ. Тайванийн төвийн хэсэгт цахилгаан тасарч, 100 мянган өрх хүнд нөхцөлд байгааг албаныхан мэдээллээ.

 

Аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй 70 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Хар салхины улмаас дөрвөн хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдээд байна.

 

“Меранти” хар салхи 224 км/ цагийн хурдтай БНХАУ-ын чиглэн явж байгаа гэнэ.  Эрх баригчид хар салхи ойртон ирж буйтай холбогдуулан цэцэрлэг, бага болон дунд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
kk omhii hujaa nar
2016-09-14