Үерээр 400 хүн сураггүй болжээ
2016-09-14

Хойд Солонгос улсад энэ сарын эхээр их хэмжээний аадар бороо орж, олон мянган хүн хохирол амссан билээ. Уг байгалийн гамшгийн үеэр 133 хүн амиа алдаж, 400 орчим хүн сураггүй болж, 20 мянган хүн орон гэрээ алдсан  талаар “www.abc.net.au” дамжууллаа.

 

Сураггүй алга бологсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа гэнэ. Гэхдээ тус улсын удирдлагууд үертэй холбоотой нарийн мэдээллийг олон улсын байгууллагуудаас нууцлахыг албаныханд тушаасан байна.

 

Төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Аврагчид 24 цагаар сураггүй болсон иргэдийг эрэн хайж байгаа. Мөн үерээр нурсан байшин барилгуудын хогийг цэвэрлэж эхэлсэн” гэж мэдээлжээ.

 

Үерээр амиа алдагсдын ихэнх нь тариаланч гэнэ. Удирдагч Ким Чен Ун өчигдөр амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин