Колумб улсад газар хөдлөв
2016-09-14

 

Колумб улсын хойд хэсэгт орон нутгийн цагаар 1.58 цагт 5.9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологи судалгааны төвөөс мэдээллээ. Тус улсын Антьокия мужийн Мутата хотоос зүүн хойд зүгт 38 км зайтай орших бүсэд газар хөдөлсөн байна

 

Засгийн газар яаралтай комисс байгуулж, гамшгийн бүс рүү илгээсэн талаар “www.thenewstrack.com” мэдээллээ.

 

Орон нутгийн хэвлэлүүд “Газар хөдлөлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй. Одоогоор гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар улс хэр хэмжээний хохирол амссан нь тодорхойгүй байна” гэж мэдээлсэн байна.

 

Тус улсын Ибагуэ хотноо 1999 оны нэгдүгээр сард 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1200 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн сураггүй болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин