Гишүүд цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцав
2016-09-14

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Б.Батзориг, А.Сүхбат нар өнөөдөр /2016.09.14/ Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын алба нь хоногт дунджаар 160000-190000 м3 бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт ягаан туягаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлж байна гэж Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү танилцуулгын эхэнд дурдсан юм. Тэрээр анх 1959 онд 6 км бохир усны шугам ашиглалтанд орж байсан бол одоо ф150-1400 мм голчтой 240 км шугам хоолой, 2900 орчим бохир усны худгийн ихэнх нь удаан хугацааны ашиглалтын явцад элэгдэж хуучрах, хагаралт цууралт үүсэх зэрэг гэмтлүүд тохиолдож байгаагаас хөрсний ус ихээр ирж байгаа нь тус байгууламжийн ачааллыг нэмэгдүүлэхэд хүргээд байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын гүйцэтгэл 60-70 хувьтай байгаа. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэрний асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг яаралтай эхлүүлэх мөн “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийн журмыг баталж мөрдүүлэх шаардлагатай гэлээ.

 

 

 

“Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хууль 2012 онд батлагдсан боловч журам нь одоог хүртэл гараагүйгээс бохирдуулагч үйлдвэрүүдтэй хариуцлага тооцох боломжгүй. “Бохирдуулагч үйлдвэрүүд” гэсэн ангилалд ноос, ноолуур угаах, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд мөн машин угаалгын газар зэрэг үйл ажиллагаа явуулж буй 225 хэрэглэгч хамрагдаж байгаа юм байна

 

Цэвэрлэх байгууламжид хэрэгжүүлж буй мөн зайлшгүй хийх шаардлагатай ажлуудтай танилцсаны дараа Байнгын хорооны гишүүд тодруулга авч, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр нийслэлд тулгамдаж буй асуудлуудын нэг бол яах аргагүй агаарын бохирдол юм. Энэ асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийн тулд миний бие байнгын хорооны гишүүний хувиар энэ оны 10 дугаар сарын эхний 7 долоо хоногт нээлттэй хэлэлцүүлэг хийх төлөвтэй байна гэв.

 

 

 

 

Байнгын хорооны дарга Ц.Гарамжав хэлэхдээ, төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болсон өнөө үед бид шинэ технологийн дэвшилтэт байгууламж барих шаардлагатай байна. Өнөөдөр тулгамдаад буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд хийх ёстой ажил бол малын түүхий эд боловсруулах үйлдвэрүүдэд шүүлтүүр тавих зайлшгүй хэрэгтэй байна. Цэвэрлэх байгууламжийн асуудал жилийн жилд яригддаг, жил бүр хэдэн тэрбум төгрөг төсөвлөгддөг. Гэтэл төсвийн гүйцэтгэл маш муу, гүйцэтгэлийн хяналт муу учир бид өнөөдөр энэ асуудлыг ярьсаар байна. Иймд бид шат бүртээ хяналтаа сайжруулж, хууль эрх зүйн асуудлыг боловсронгүй болгох шаардлагатай байна гэж анхаарууллаа.

 

Гишүүд төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан тухай болон цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та бүхнийг хэрэлдэж суусаар нэг ширхэг ажил хийгээгүй байж байтал хорвоо дэлхийн хоног хугацаа бид нараас алсалсаар өвөл нь хаяанд ирлээ.Цэвэрлэх байгууламжийн тухай улиг болтол ярилаа гарч ирсэн болгон нам дараад өгнө гэж гүйдэг тоочвол энд багтахгүй одоо бас энэ гурав Гарамжавыг л арай бодитой хандах болов уу гэж монос Эрдэнэчимэг хэдэн жил яриа биздээ одоо яая гэхэв худлаа ярисан хүн оюутнуудаа хордуулж буйдаа нөхвөр өгөх үү цэвэрлэхдээ мөнгө өгч үнэргүй болгоод дахин нэг үзвэл дээргүй юу
2016-09-15
Моносын сургуулиуд бохирын үнэр аймаар газарт бай:
Моносын Эм зүйн ШУИС, ШИНЭ Анагаах сургуулиуд цэвэрлэх байгууламжийн аймаар үнэр танараар оюутан залуусыг хордуулж байна. Сургуулиа өөр газарт байгуулах хэрэгтэй. Мөнгө олох гэж ингэж хүний үрсийг хордуулаад сууж болох уу ер нь. Энэ талаар энэ сургуулийн эрүүл ахуй агаарын чанарын асуудал эрүүл мэндийн стандартыг хангаж чадахгүй байхад ингээд хичээллээд байх уу.
2016-09-15
УБ сувилалын баруун талаар бохирын үнэр аймаар ба:
Улаанбаатар сувилалын баруун талаар аймаар муухай бохирын үнэр танар хүн явахын арга алга. тэрийг хянаад шалгаад учир начры нь олоод үнэрийг нь буруутай эдгээдүүдээр арилгуулах арга хэмжээ авна уу.
2016-09-15
Зочин:
эндээ үүрд үлдвэл хэн хэндээ тустай юмсан
2016-09-14
Зочин:
praktik arga yadsan ued gem hiih shaardlag
2016-09-14
Зочин:
negt ediin zasag daraa n tehnolog gesen menejment
2016-09-14
Irgen:
Manaihan yaridag hiideggui. Gadniihan hiideg yaridaggui.
2016-09-14