Нүүрсний үнэ өслөө, хүрзээ нэмцгээе
2016-09-15

Хятадууд нүүрс олборлолтодоо хязгаар тогтоож зарим уурхайгаа хааж эхэлсэн тухай оны өмнөхөн мэдээлэгдэж байлаа. Агаарын бохирдол зэргээс байгальд ээлтэй технологийг хөгжүүлэх зорилтын дор түүхий нүүрсний хэрэглээг танах чигийг барьж эхэлсэн. Нүүрсээрээ өрөө дарж, араас нь хишиг буян тараачих бодолтой манай төрд энэ нь тун урамгүй мэдээ болсон. Энэ хязгаарлалт жил хүрэхгүй үргэлжлээд байхад Хятадын нүүрсний үнэд огцом өсөлт гарлаа гэдэг мэдээ яг өнөөдөр манайдаа хонгилын үзүүрт гэрэл асааасан мэдээ. 

 

Хятад дахь нийлүүлэлт багасч байгаатай холбоотойгоор коксжих нүүрсний үнэ өсч эхэлжээ. Энэ оны хоёрдугаар сард хэдэн жилийн хамгийн доод түвшиндээ хүрч байсан үнэ мягмар гарагт 14.80 доллароор, нийтдээ бараг 150 хувь өсчээ. Коксжих нүүрс тонн нь 195.70 ам.доллар болж, 2016 онд хамгийн өсөлттэй байгаа түүхий эдээр тодроод ирлээ.

 

Энэ өсөлт Хятад улс жил тутмын нүүрс олборлох өдрийг 276-аас ихгүй байхаар зохицуулсан, мөн цаг агаарын байдал, хур тунадас их зэргээс шалтгаалан зам тээврийн асуудал гарснаас нийлүүлэлт нь буурч ирлээ гэж ажиглагчид хэлж байна. Тийм ч удаан үргэлжлэхгүй байж болох энэ таатай нөхцөлд бид хөл доор хөглөрөөд байгаа нүүрсээ зөөгөөд өгмөөр байдаг. Гэтэл зам нь байдаггүй. Таван толгойн төмөр замыг ярихаа больё. Бүтээн байгуулалт эхэлсэн үү бүлэг хулгай болсон уу гэдгийг хууль хяналтынхан тогтооно. Харин Гашуун сухайт-Ухаа худгийн 230 км зам ч байдаггүй. Луугийн ам руу хоолны халбагаар нүүрс шидсэн хэвээр сууж байгаа нь даанч харамсалтай.  

 

MSC өөрийн хөрөнгөөр бариад дараа нь төрийн өмчид шилжүүлэх байсан гэрээг “танк ачсан вагон”-ы тухай сүржин нэвтрүүлгээр утгыг нь алдуулж, цааш хөгжөөсөөр  хоёр царигийн зөрүү дээр ард түмнээ ч хоёр хувааж байлаа. Хамгийн сүүлд нарийн цариг барих талд байгаа нэр бүхий улстөрчид Хятадын эрлийз болох талаар хятад өвөөгөөрөө бахархдаг телевизийн найруулагчаар нотлон хэлүүлсэн найруулгатай нэвтрүүлгийг мөнгөөр зодон хийсэн. Энэ мэт компанит ПиАР ажил явсны эцэст төмөр зам улигт хэрүүлийн алим болж хойш тавигдсан. Хэдэн хятад усаатан тодруулдаг хар овоо болгоод, нам гацааж чадсан улстөрчид одоо ямар ч хариуцлага хүлээдэггүй. Нэг компанийн замыг хаасан мэт боловч алсуураа өнөөдөр эдийн засагт орж ирэх ам.долларын нэг урсгалыг мухардуулсан хэрэг.

 

УИХ нь уул уурхайдаа ухаан тавин хутгалдаж улс төржүүлсээр, татвар эрх зүйн орчноо хүүхэд тоглоомын дүрмээ өөрчлөх мэт бодлогогүй залсаар 8 жил гацаасан 230 км төмөр зам одоо л хэрэгтэй болж байна. Нүүрсний үнэ өслөө гэхэд машиныхаа тоог нэмэх тухай ярихаас өөр борлуулалтын менежментгүй сууцгааж байгаа нь үнэхээр харамсалтай.

 

Өнгөрөгч долоодугаар сарын байдлаар 30.5 мянга болж эгнээгээ өргөжүүлээд байгаа бүх ажилгүйчүүдээ аваачиж хүрздүүлээд ч үнэ хэрэглээ өссөн хаяанд байх нүүрсний зах зээлээс бид даанч хол хэвээр байна.

 

Дэлхийн хамгийн том зах зээлийн бөөрөнд суух, дэлхийд тооцогдох үүц болсон нүүрстэй Монголчууд бид далайн цаадах Австраличуудад боломжоо алдаад үнэгүй шахуу нүүрсийг үхэр тэргээр зөөхтэй адил суугаадаа дүгнэлт хийхэд оройтоогүй.  

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нүүрсний үнэ өссөн гэж худлаа. Хятад Оростой 2016 оны зун гэрээ байгуулсан, 2015 онд Австралитай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хятадууд өөрсдийн үнээр мэдэж авах эрхийг нь өгсөн дөө. Бидний үнийг даанч тоохгүй дээ Одоо өнгөрсөн
2016-09-16
gay:
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхөө гэдэг хүн монголийн интернэтээр од болоод дууслаа энэ хөгийн эр ичдэггүй юм байх даа
2016-09-15
Зочин:
Алтанхуягаа, З.Энхболдоо, Женко Баттулгаа та нар Монгол хүн мөн үү. Төмөр замаа бариад дуусчихсан бол бид өнөөдөр ямар байх байсан бэ. Үнэхээр гутмаар новшнууд юмаа та нар. Хар амь зөвхөн өөрийн халаасаа бодсон шунал нь барагддаггүй харь элэгтнүүд юмаа та нар.
2016-09-15
Зочин:
Австрали улс хятадаас асар хол мөртлөө хятад руу нүүрсээ зарж ашиг олж байхад, муухай монголчууд хятадтай маш ойрхон байж нүүрсээ хятад руу худалдаж чаддаггүй ямарч муухай хүмүүс вэ дээ.
2016-09-15
Зочин:
үнэн байгаасай билээ дээ.
2016-09-15
Д.Ганхуяг 99116570:
Сайхан мэдээ байна. Улаан, цэнхэрээрээ бие биенээ дуудаж хэрэлдэж зодолдохын оронд ийм сиймхийг маш түргэн ашиглаж хөдлөх хэрэгтэй. Энэ зууны гол хөдөлгөгч хүчин зүйлийн нэг бол хурд шүү. Хурдан хөдөл.
2016-09-15
Зочин:
Энержи ресурс компани төмөр зам тавиад 2013 онд ашиглалтанд оруулах байсныг ЗТ-сайд зогсоосон атаа жөтөө гэдэг асар их хор хохиролтой байдгийн тод жишээ нь энэ бөгөөд одоо түүний хортой үр дагаварыг ард түмэн амсаж байна. Улсаа хорлосон хүний толгойг авдаг байсан эзэн Чингисийн зарлигийг хэрэгжүүлэх юмсан
2016-09-15
зочин:
Хамгийн худалч, хулгайч , луйварчнаа сонгодог гэдэг ч үнэн. Хүний мал хулгай хийгээд явахад нь орогнуулсийхаа , худал зам зааж мэлзнийхээ шанд малнаас нь аваад сайн эр гэж үлгэр зохиогоод хөшөө босгодог улс даа. Хэн ичихгүй, ичих нүүргүй нь толгойд гарна Хүн алснаа өмөөрч амийг нь хэтрүүлэнэ, Нүүрс хог болно гээд толгой угаадаг номлогч танк вагоноор зөөж оруулж ирнэ гэж залдаг барималчны үгэнд үнэмшдэг ямар ч боловсролгүй амьтад ш дээ
2016-09-15
60 жил нүүрс түлсэн ядуу:
Одоо яанаа хотод махны үнэ нэмэхээр малчид гар утсаар сонсоод үнээ нэмдэг дэлхийн зах зээл дээр нүүрс өсөхөөр нөгөө бүх төрлийн ченж гэж гай нэр бүх юмны үнэ өсгөнө дө энэ өвөл яая да байз дан ундааны сав түлэхээр дотор муухай оргиод бас дан жижиглэн буюу нохойны дотор мах гудархаар чацга алдаад байх юм яах вэ ядарсан ард түмээн гарц байна уу
2016-09-15
Сонгогч:
Т1 хүмүүс хоорондоо хэмлэлдсээр цагийг өнгөрөөнө шүү дээ, өөр юу хүлээхийн. Хамгийн хулгайчаа түрүүлээд сонгоно, Хамгийн адаг муугий нь өмөөрнө, Шоронгийн хулгайчийг зугтахад нь туслана, Бид чинь ийм л тэнгэр заяатай ухаантай улс
2016-09-15