Ерөнхийлөгч Куба улсыг зорилоо
2016-09-15

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Модесто Кастрогийн урилгаар 2016 оны 9 дүгээр сарын сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийх юм. Тэрбээр өчигдөр тус улсыг зорилоо.

 

Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хөгжүүлэх тухай, мөн олон улсын харилцааны арилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээ явуулж, санал солилцоно.

 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастротой албан ёсны хэлэлцээ хийнэ. Раул Кастро Кубын Коммунист намын 2 дугаар нарийн бичгийн дарга, БХЯ- ны сайд байхдаа 1970 онд манай улсад айлчилж байсан билээ.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гаванагийн Их сургуульд зочилж, Монгол Улсын түүх, соёл болон нийгэм, эдийн засгийн байдлын талаар лекц уншина. Мөн БНКУ-д сурч буй монгол оюутан, залуусын төлөөлөлтэй уулзах юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид Кубын генетик инженер, Биотехнологийн төвд зочилж, үйл ажиллагаатай  танилцахаар төлөвлөжээ

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Элбэгдорж Ерөнхийлөгч агуу удирдагч хүчирхэг Монгол хүн шүү.Амжилт хүсэе.
2016-09-15
Зочин:
Коммунистуудын газар очиж ардчилалын хичээл заах шаардлагатай байна. Ард солонгост хөл бөмбөг тоглохыг заасан, одоо кубад бокс тоглохыг заах тун шаардлагатай болов.Амжилт.
2016-09-15
Зочин:
chamd hamaagui
2016-09-15
Зочин:
ulsiin mongoor demii tenehee zogsoo
2016-09-15
Зочин:
chamd hamaagui