Обама, Ан Сан Су Читэй уулзав
2016-09-15

 

Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Чи Британи дахь төрийн айлчлалаа өндөрлүүлээд АНУ-ын Вашингтон хотноо хүрэлцэн ирсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Түүнийг Вашингтон хотноо ирэх үед тус улсын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордондоо хүлээн авчээ. Удирдагчид сүүлийн асуудлаар байр сууриа солилцож, хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн талаар Цагаан ордны хэвлэлийн албаны төлөөлөгч Жон Карнест мэдээлжээ.

 

Ан Сан Су Чи  анх удаагаа АНУ-д айлчилж буй юм. Тэрбээр “Мьянмар улс АНУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх туйлын сонирхолтой байна” гэжээ.  Мөн тэрбээр өнөөдөр Конгресст үг хэлэх юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ авгай жэнхэн үнэн худлыг таньсан хүн бэлээ ийм удирдагчтай орон хөгжөнө
2016-09-15
Зочин:
Удирдагчид сүүлийн асуудлаар байр сууриа солилцож, Мөн тэрбээр өнөөдөр Конгресст үг хэлэх юм. Энэ бичсэн зүйлийг ойлгоход бэрх юм йичих юм. Утга санаа, өгүүлбэрийн бүтэцийн наад захын дүрэм бишээ. Сэтгүүлчидийг Монгол хэл бичгийн дүрэмд сургаж сайжруулмаар юм.Чадахгүй бол туршлагатай хүнээр хийлгээч.
2016-09-15