Хоёр настай хүүхдийн амь насыг хохироожээ
2016-09-15

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ  нийт 328 дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.  

 

Тухайлбал, БГД-ийн нутаг “Өргөө” кино театрын хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 73 настай, эмэгтэй Б-г мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан байна.

 

Мөн Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 120 км-т Богд сумын 2-р баг Элбэг гэх газар амины H.Mighty автомашины жолооч Э нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироожээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин