Мьянмарын эсрэг хоригоо цуцална
2016-09-15

Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Чи АНУ-д айлчилж байна. Тэрбээр Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, олон асуудлаар ярилцжээ. Тэгвэл уулзалтын төгсгөлд Обама Мьянмарын эсрэг аваад хоригоо цуцлахаа мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Удирдагчид хамтарсан мэдэгдэл хийх үеэр Обама ийнхүү мэдэгдсэн аж. АНУ, Мьянмарын эсрэг санхүү болон жуучлалын салбарт хориг тавьсан юм.

 

Ан Сан Су Чи “Бид эрүүл ардчиллыг бүтээхээр тэмцэж байна. Бидний тэмцэл үр дүнгээ өгч Мьянмар илүү нээлттэй болж байна. Тиймээс АНУ бүх хоригоо цуцлах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Обама “Мьянмар улсад өнгөрсөн гуравдугаар сард парламентын сонгууль амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү сонгууль Мьянмар улсыг шинэ шатанд авчирсан. Тиймээс АНУ, Мьянмарын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцлах болно” гэсэн байна.

 

Ерөнхийлөгч ийнхүү мэдэгдсэн ч тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо хэзээ хүчингүй болгох гэж буйгаа мэдэгдээгүй  юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин