АН шинэчлэгдэх ёстой гэв
2016-09-15

Гэрэл зургийг MPA.MN

 

Ардчилсан нам шинэчлэгдэх цаг болсон талаар тус намын үүсгэн байгуулагчдид мэдээлэл хийлээ.  Тус хэвлэлийн хуралд АН-ын үүсгэн байгуулагчдын холбооны тэргүүн Ж.Намсрай,  зохицуулах зөвлөлийн гишүүн Д.Лхагвасүрэн нарын хүмүүс оролцов.

 

Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөлгөөн өчигдөр болжээ. Тус зөвлөлгөөнийг “Намаа шинэчлэх” уриан дор зохион байгуулж, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгч оролцсон байна. Харин маргааш Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны хурал болно. Энэ хуралд үүсгэн байгуулагчдын санал чухал болохыг зохицуулах зөвлөлийн гишүүн Д.Лхавгасүрэн онцолж байна. Улмаар Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат ил захидал илгээжээ.

 

Тус захидалд:


Нэг: 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах Намын Их хурлыг “Намын онц Их хурал” болгон зарлах, намын онц их хурал болон намын дүрмийг шинэчлэх, бэлтгэх ажлын хэсэгт тус бүр энэхүү зөвлөлгөөнд оролцсон төлөөлөгчдөөс 3-5 хүн оруулах
 
Хоёр: Намын онц их хурлаар батлагдах шинэчилсэн намын дүрэмд ҮЗХ, аймаг нийслэл, дүүргийн намын хороодын гишүүдийн 30 хувийн квотод Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын төлөөлөл байхаар тусгаж, эрх зүйн орчныг бүрдүүлж, ҮЗХ-ны тогтоолоор баталгаажуулах
 
Гурав: Намын онц их хурлын төлөөлөгчдын 30 хувийн квот нь 2 их хурлын хооронд намын болон төр засгийн өндөр албан тушалд үүрэг хариуцлага хүлээгээгүй, ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын төлөөллөөс сонгогдох эрх зүйн орчныг бүрдүүлж, намын Үндсэн дүрэмд мөн оруулах
 
Дөрөв: Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын холбоог Үндсэн дүрмийн байгууллага болгох. Хорвоогийн жамаар АН-ыг үүсгэн байгуулагчид цөөрөх үед, дунд үеийн туршлагатай гишүүдээр сэлбэгдэнэ гэсэн дөрвөн шаардлагыг тусгажээ.
 
Энэхүү шаардлагыг АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр тусган хэлэлцэх ёстойг үүсгэн байгуулагчид хэлж байна.  Хэрэв хэлэлцээгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээг авахаа мэдэгдлээ.
 
Хурлын үеэр  АН-ын зохицуулах зөвлөлийн гишүүн Д.Лхагвасүрэн “Өнөөдөр Ардилсан нам бүтэц зохион байгуулалтын хувьд явуулж байгаа үйл ажиллагаа нь ихээхэн гажуудсан. Намын шударга ёс, эв нэгдэл гэж байхгүй болсон. Иймээс Ардчилсан нам дотроо шинэчлэл явуулах ёстой. Ардчилсан нам шинэчлэгдэж нэг үзэл бодлын дор нэгдэж фракцгүй нам болох ёстой гэдгийг намын жирийн гишүүд болон ард түмэн хүлээж байгаа” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Намын гишүүн:
АН-ыг үндэслэн байгуулагчдыг эндээс хараагүй. АН чинь 2000 онд МҮАН, МСДН гэсэн үндсэн хоёр хамаас байгуулагдсан. Энэ 2 намыг байгуулах талаар хоёр намын удирдах байгууллага хуралдаж шийдвэр гаргасан. Тэр шийдвэрийг гаргасан хүмүүс энд байхгүй байна билээ. Ер нь бол Элбэгдоржийн ээлжит самралт биш үү???
2016-09-15
Халх:
Энэ дотор юм шаагаад ажлаасаа хусагдсан нөхөр ариун шудрагын тухай мөн их хуцаж байна билээ. Хөх инээдээ барьж ядсан шүү. Юун квот. Ардчлалын зарчимд огтнийцэхгүй. Наадах чинь квот авчихаад авилгал нэхээд суучихна.
2016-09-15
Монгол:
Энэ бас л нэг фракц гараад ирлээ. Говь Алтайнхан голлосон хүмүүс байсан. Говь алтайнхан хүн муутай гэж олон хүн ярьдаг шүү дээ.
2016-09-15