Сурагч насны минь хамгийн сайхан дурсамж
2016-09-15 17:34

 

Хүний амьдралын хамгийн нандин, гэгээн үе нь сурагч нас билээ. Сурагч ахуй насандаа ангиараа улсын хэмжээний том хөтөлбөрт оролцож, 24-р сургуулийнхаа, тэр дундаа 12б ангийнхаа \2015оны төгсөлт\  нэрийг олонд таниулж хэзээ ч мартамгүй сайхан дурсамжийг амьдралынхаа хуудаснаа хамтдаа бүтээж чадсан чадварлаг хүүхдүүдийн түүхийг бид та бүхэндээ хуваалцах гэж байна. Ингээд 24-р сургуулийн 12б ангийн дарга Ц.Энхтөр болон Б.Ану, Б.Жавхлан нарын яриаг хүргэе.

 

 

Ц.Энхтөр 

 

Би Улсын тэргүүний 24-р сургуулийн 12б ангийн ангийн дарга байсан. Байсан гэж хэлж байгаа нь бид түрүү жил сургуулиа төгсөөд энэ жил бүгд оюутан болцгоосон юм. Манай анги сурлага, урлаг спортоор тэргүүлэгч, багш нарынхаа хайр, хүндлэлийг татсан лидер анги байлаа. Бидний хувьд төгсөх жилээ хэзээ ч мартагдахааргүй адал явдалтай учирсан нь “Ухаанаараа Уралдъя” хөтөлбөрт оролцсон явдал. Ангийнхан маань энэ хөтөлбөрт түрүүлж, ангиараа нөүтбүүкний эзэд болно гэсэн том зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд зохион байгуулалтад орон, бүгд хичээж зүтгэсэн. Ингэснээр ангийнхан маань илүү их коллективтой болж, нэг баг болон ажиллаж сурч байгаа нь ажиглагдаж байсан. Хамгийн сайхан нь бид зорилгодоо хүрч, бусад олон өрсөлдөгчөө ялаад ангиараа түрүүлсэнд байгаа юм. Энэ нь бидэнд зорих л юм бол чаддаг юм шүү гэдгийг ойлгуулж, маш их урам зориг өгсөн. Ангиараа сургуулийнхаа бүх хүүхдүүдийн өмнө нөүтбүүкээ тэврээд зогсож байсан үеийг хэзээ ч мартахгүй.

 

Ухаанаараа уралдъя -2” хөтөлбөр \2015 он\

 

 

Б.Ану

 

Эхлээд биднийг Юнителийн “Ухаанаараа Уралдъя” хөтөлбөрт оролцож, ангиараа нөүтбүүк хожихоор шийдсэн гэдгээ ээж, аав, багш нартаа хэлэхэд тэд маань итгэхгүй, дургүйцэж байсан. Юу гэж хүүхэд бүрт нөүтбүүк өгөх вэ дээ, ангид чинь л нэгийг өгөх байх, тэгснээс хичээлээ хий гэж хэлэх хүн ч байсан. Гэсэн ч бид ч хэлсэн үгэндээ хүрч, Юнителийнхэн ч манай ангийн хүүхэд бүрт нөүтбүүк бэлэглэхэд багш нар, гэрийнхний маань хандлага эрс өөрчлөгдсөн. Багш нар маань эхэндээ хичээлийн хажуугаар дэмий зүйл хийгээд гэж байсан бол ”Ухаанаараа Уралдъя” хөтөлбөрийн асуултанд ЭЕШ-ийн асуултууд ирж байгааг хараад сүүлдээ шалгалтад тус болно гээд өдөр бүрийн асуултад хариулахад туслах болсон. Хэдий бэлэг, нөүтбүүк сайхан ч миний хувьд эргээд бодоход ангиараа суугаад ярих дурсамжтай, өөрсдөөрөө бахдах бахархалтай болсондоо хамгийн их баярладаг. Ангиараа инээж, баярлаж, догдолж, заримдаа бие биендээ хатуу үг хэлэх үе байсан ч тэр хэрээрээ бид улам илүү дотно болж нэг зорилгын төлөө нэгдэж чадсан. Мөн улсын хэмжээнд 24-р сургуулиа, тэр дундаа 12б ангиа таниулж чадсан ангийхнаараа бахархаж явдаг шүү гэдгээ хэлье.

 

 

Ухаанаараа уралдъя -2” хөтөлбөр \2015 он\

 

 

 

Б.Жавхлан

 

“Ухаанаараа Уралдъя” хөтөлбөр нь улсын хэмжээнд зохион байгуулагдаж байсан учраас өрсөлдөөн үнэхээр ширүүн байсан. Өмнөговь аймгийн 1-р сургуулийнхан, Увсын сургуулийнхан гээд ширүүн өрсөлдөгчид их байсан. Тиймээс манайхан өдөр бүрийн авсан оноо, явцаа тэмдэглэж байх бүртгэлийн дэвтэр гаргаж, амралтын өдөр хүртэл цугларч, идэвхтэй оролцдог байсны үр дүнд 1-р байрт шалгарсан л даа. Юнителийнхэн ирж бэлгээ өгөх өдөр нь манай ангийнхан догдлоод сууж ч чадахгүй байсан. Бүгд байн байн цонхоор хараад л, үнэхээр хөөрч баярласан. Эргээд бодоход сайхан байна шүү. Одоо Юнителийг харахаар л “Ухаанаараа Уралдъя” санаанд ороод байдаг юм. Удахгүй “Ухаанаараа Уралдъя 3” эхлэх гэж байгаа юм билээ. Илүү олон хүүхэд шагнах үүднээс энэ жил 4 насны ангилалд 3 үе тус бүрт ялагч тодруулж ялсан ангийн хүүхэд бүрт ухаалаг утас өгөх юм байналээ. Өнгөрсөн жил чинь 6-12-р анги хоорондоо өрсөлдөж байлаа шүү дээ. Мөн энэ удаад оюутнууд оролцох боломжтой болсон болохоор оюутан найзуудаараа групп үүсгээд ухаалаг гар утасны төлөө дахиад нэг үзээд алдана даа гэж бодож байгаа.

 

Ийнхүү хэзээ ч мартагдахаагүй өөрсдийн гэх бахдам түүхийг бүтээж чадсан 24-р сургуулийн 12б ангийнхны \2016 оны төгсөгч\ дурсамжаас хамтдаа хуваалцлаа. Танай ангийнхан ч бас “Ухаанаараа Уралдъя 3” хөтөлбөрт оролцож, ангиараа Samsung Galaxy J гар утасны эзэд болж дурсамжаа “бүтээх” боломжтой юм шүү.

 

 

Ухаанаараа уралдъя -2” хөтөлбөр \2015 он\

 

“Ухаанаараа Уралдъя 3” хөтөлбөрийн тухай болон хэрхэн оролцохоо мэдэхгүй байвал Юнителийн лавлах төв 1414 руу залгах эсвэл ЭНД  дарна уу?

 

Танай ангийнханд амжилт хүсье.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Дажгүй байна
2021-04-21
Бүжинлхам:
Их сайхан байна
2021-04-21
z:
z
2016-09-15