Шоуны үеэр онгоц сүйрчээ

img

БНХАУ-ын Шицзячуан хотноо зохион байгуулагдаж байсан нисэхийн шоуны үеэр хөнгөн хөдөлгүүрт онгоц сүйрсэн талаар “www.cri.cn” мэдээллээ.

 

Онгоц шоуны төгсгөлд ганцаарчилсан үзүүлбэрээ үзүүлж байхдаа эрдэнэшишийн талбайд осолдсон байна.

 

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Онгоцонд нисгэгчээс гадна гурван хүн зорчиж явсан бөгөөд бүгд амиа алджээ.

 

Шоуны зохион байгуулагчид тэр даруй үйл ажиллагааг зогсоож, ослын газрыг хамгаалалтадаа авчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ