Приус онхолдож жолооч нас баржээ
2016-09-16

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 270 дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 213 дуудлага бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. 

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

СХД-ийн нутаг Баруун салааны зам, Тэс петролиум ШТС-ын урд замд T.Prius маркийн Н жолоочтой авто машин онхолдож жолооч 22 настай эрэгтэй Н-ийн амь нас хохирч зорчигч 22 настай эрэгтэй Л гэмтсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин