Долоон жилийн дараах дефляци

Хэрэглээний үнийн индекс сүүлийн 24 сар дараалан буурч, жилийн өөрчлөлт 2009 оноос хойш анх удаа дефляцитай гарсныг Монголбанк мэдээлэв.
Улсын болон Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индексийн жилийн өөрчлөлт энэ оны наймдугаар сард -0.2%, -0.6 хувьд хүрч, дефляцитай гарлаа. Өмнө нь 2009 оны 9 дүгээр сард улсын инфляци 0%, Улаанбаатар хотын инфляци -1.9%-д хүрч байсан юм.
Тухайн сард дефляцитай гарахад хүнсний ногооны үнэ 18.6 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлжээ. Ургац хураалттай холбоотойгоор манай улсад хүнсний ногооны үнэ жил бүрийн 7-9 дүгээр сард буурдаг. Гэхдээ энэ оны хувьд хүнсний ногооны үнийн бууралт өмнөх онуудынхаас их байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ