Ю.Цэдэнбалын гэр бүлд хүндэтгэл үзүүллээ
2016-09-16

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.16/ БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хүү Ц.Зоригт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд эрхэм зочидтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн мэндийг түүний хүү, гэр бүлд нь дэвшүүлэв.

 

 

 

Мөн тэрбээр “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж, долоо хоногийн өмнө өндөрлөлөө. Ээлжит бус чуулганаар “Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Монголын төр, ард түмэн нийтээр энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү ойн арга хэмжээг зохион байгуулах ажлыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хариуцаад ажиллаж байна. Уг ойн арга хэмжээ гурван өдрийн турш болох төдийгүй хөдөө орон нутагт бид намынхаа шугамаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ удаагийн УИХ-ын шийдвэр бол Монголын төрийг 44 жил удирдаж явсан Ю.Цэдэнбал агсны ажил үйлс, амьдрал, Монгол төрийн төлөө зүтгэж явсан бүх зүйлийг бодитоор үнэлэн дүгнэж, хойч үедээ өвлүүлэх зорилготой. Энэ хүний Монголын төрийг удирдаж явсан тэртээх он жилүүдэд монголчууд бичиг үсэгтэй болж, эрүүлжин гэгээрч, үйлдвэржиж, НҮБ-ын гишүүн болж, жинхэнэ ёсоор тусгаар тогтносон улс болсон. XX зуунд Монгол Улс хөгжин дэвжиж, цэцэглэн мандсан бүхий л үйл  хэргийг энэ эрхэм хүн удирдан жолоодсон гэдгийг монголчууд мартахгүй байхын учир УИХ-ын тогтоолыг баталсан” хэмээгээд Ю.Цэдэнбалын музейг байгуулахаар болсныг дуулгав.

 

 

Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг УИХ-ын даргад хүлээн авч уулзаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Ардын Намыг УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Тэрээр “Өнгөрсөнд болсон аливаа үйл явдал үнэн бодитоор түүхэнд үлдэх ёстой. Миний эцгийн мэндэлсний 100 жилийн ойг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ түүхэн ойг тэмдэглэж буй үйл явдал нь Монгол Улсын түүхэнд чухал ач холбогдолтой. Өөрийн нутагтаа эцгийнхээ мэндэлсний ойг тэмдэглэхээр ирсэндээ баяртай байна. Шинэ парламент, Засгийн газар улс орныхоо эдийн засаг, нийгэм, соёлыг улам сайн хөгжүүлэхийг хүсэн ерөөе. Миний эцэг улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Үүний үр дүнд эцгийн маань төрийг удирдаж байсан 44 жилийн хугацаанд Монгол Улс хурдацтай хөгжиж чадсан гэж боддог” гэв.

 

 

 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат болон “Цэдэнбалын академи”-ийн төлөөлөл байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongolin tuuh olon bolog
2017-02-02
Зочин:
Гэг их гавъяаг мөнхжүүлэх гуж сүр бадраах хэрэггүй шүү дээ. Гавъяа ч байгуулсан, гай ч хийсэн хүн дээ, одоо тэгээд ясыг өндөлзүүлээд яах вэ. Үнэндээ бол ЗХУ -ын бууны нохой байсан. Манай газар нутгаас оросууд Цэдэнбалын үед танаж авсан байдаг юм, жишээлбэл Буйр нуур. Социализмы бие биеэ дани шүтдэг өмч нь хөдлөх нь дэ. Энхболдыг өнгөрөөд өгөхөөр маш гавъяаг нь мөнхжүүлнэ гэж солойрох бий вий дээ. Гавъяатай хүн гэдэг алдарыг тэр болгон өгч баймааргүй юм. Жинхэнэ гавъяатнууд нь тэгээд яах юм бэ, улс орныхоо газар нутгийг хадамын талд өгөөд, эсвэл өөрөө зарж хагартлаа баяжсан хүн гавъяатай болдог юм бол. Монголын газар нутгийн төлөө байлдаж, цусаа урсгаж, амиа өгсөн хүмүүсийг тэгвэл ямар хүмүүс гэх юм бэ?
2016-09-20
Зочин:
Хэлээд юу хэв. Газрын наймаачин гарч ирэх ёсгүй байсан юм. Төв аймгийн дийблүүд Монгол улсад маш том хор хийж байгаа юм даа.
2016-09-20
ХААН:
ОЙ ТЭМДЭГЛЭЭД ЯАХ ВЭ, ЦАГААТГАЖ ӨГӨӨЧ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА.
2016-09-18
Зочин:
Ц.Зориг нь монгол, М.Энхболд нь орос хэл мэдэхгүй таарсан хоёр таар шуудайнууд.
2016-09-17
Зочин:
Коммунистууд эргэн иржээ. Одоо хэн нэгнийгээ тахин шүтэж сэхээтнүүдээ хэлмэгдүүлэх бол
2016-09-17
sainaa:
Mash zov yum hiij bna saihan bayrlaarai
2016-09-17
Зөв:
Зөв
2016-09-17
Батжаргал:
Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр энэ их хурлын хэвлэл мэдээллийн алба нь ч аргагүй энэ төрдөө л хаваасаг юм аа даа. Ю.Цэдэнбалын гэр бүлд гэхээсээ хүү Ц.Зориг гэвэл илүү таарах байждээ. ГЭР бүл гэдэг үгэнд дурлаад байсан юм бол энд хэн нь мэдэгдэхгүй байгаа нөхдүүдийг Цэдэнбал гуайтай ямар хамаатай хэн гэдэг хүмүүс болохыг нь бичих ёстой юм уг нь хэвлэл мэдээллийн албаараа, соёлоороо. Бухимдсан ард түмний Ц.Зориг гэдэг 2 бээжин авгай дагуулаад иржээ л гэж ойлгохоор юм болж дээ төсвөөр хооллогч төлөгнүүд минь
2016-09-17
Батжаргал:
Наана сууж байгаа бээжин стильтэй 2 авгай юун хүмүүс юм бол
2016-09-17
Батжаа:
Орчуулагчтай уулзаж байхыг бодоход энд хүүхэд байхаасаа л оросоор ярьж өссөнийг нь харуулж байгаа юм. Эд хийх юмаа үнэн олж ядахийм даа. Яана даа энэ улс орон
2016-09-17
CH.BATJARGAL:
Uvsiin Ulaangom xotod muzei ni bii, ter ni l bxad bolno. Ur xuuxduud ni orostoo ilvv elegtei bxaa da. Tegeed ch amid bgaa ard tumniix ni amidral udruus udurt tuildaj bgaag ene neg durleger buxan byaruu, pidjakandaa bagtaxgui tomorchood bga uxna ishig 2 medej bgaan bolov uu. Tuv aimgiin tuipuu tolgoitoi songogchid ene neg setertei byaruu, bas neg su ovogtoi hutsan hurga 2 oo xezee neg tuxuurch ard tumniixuu zoog teniilgex yum bol doo. Uls bolon niisleliig zaidalsan uuj idex ni xuchregdexgui bold nertei 2 adguusaaraa hurdxan togoogoo tosloxson doo tegexgui bol uursnuu ch bayan ailiin banag ayatai xugjsun ch yumgui deer ni uls niislelee ch davxar xorlood yavxiin. tiim l xairtai almgiinxaa xural zasag 2.iig l xiilgeech. Daan ch xairt xoer bold chini ta nariig tooxgui l dee tuipuunuud mini.
2016-09-16
Зочин:
Хэлээд юу хэв. Газрын наймаачин гарч ирэх ёсгүй байсан юм. Төв аймгийн дийблүүд Монгол улсад маш том хор хийж байгаа юм даа.
Zochin:
Helmegduulsen yum chin odoo nuglee namanchilj ur huuhded ny huraasan herengiig ny erguulj egeh esvel Mongold amdrah bolomjoor hangaval taarna
2016-09-16
ard:
Ene hvn 40 jil tur barisan murtluu yuch uuj ideegyi Manai deedsvvd ene hvnees vlger duurial avmaar yumdaa
2016-09-16
Зочин:
Ene hun ihiig buteeseen baigaliin bayalgaa ter chigeer ni uldeej bidend uldeesen harin ta nar yu hiij buteew hariihantai niilj eh ornoo tsolmoj muulj suun ene hunii ued ajild orooch gj guidag bsan odoo tanil talgui bol ajild oron gj sanaltgui ajilguichuud sekunteer nemegdej bn
2016-09-16
Зочин:
БАГА ТУЙЛШИР.
2016-09-16
ХЭХЭХЭ:
ОРОСЫН ИХ ХЯДЛАГАД ӨРТСӨН ЭХНИЙ МОНГОЛ ХҮН БОЛ ЦАГААН ДЭЭЛТ ДАМДИНЫ ХҮҮ СҮХ, ХАМГИЙН СҮҮЛИЙН ХҮН БОЛ ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ ЮМ ШҮҮ ДЭЭ
2016-09-16
ХАХАХ:
МАН-Ы ХАР ЛАЛАРУУД НААД ЗАРДЛАА МАН-ЫНХАА САНГААС ГАРГААРАЙ ХАР ЛАЛАРУУД МИНЬ
2016-09-16
irgen:
amiddaa bie bienee xairlaxgui de.odoo altaar xoshoo bosgood ch nemergui de.
2016-09-16
Зочин:
удахгүй нэгдэлчих хөдөлгөөн өрнөх байхаа
2016-09-16
Монгол хүн:
Одоо Цэдэнбалаа мандуулаад эхэлсэн юм чинь малаа хурааж аваад, сэхээтний төөрөгдлөө эхлүүлээд, намын эсрэг этгээдүүдийг цөлөөд, алаад эхлэх үү? Энэ ойгоо тэмдэглэхийн өмнө мал хураасны төлөө Цэдэнбал хөдөлмөрийн баатар болсон, дайны дарь ч үнэрлээгүй цэдэнбал өөртөө баатар өгсөн байхад цаана цусаа урсган байлдаж яяяяяяяяявсан олон хүн баатар байтугай тэргүүний ч үгүй байгааг бодох байсан юм.
2016-09-16
Зочин:
БАГА ТУЙЛШИР.
Зочин:
Шаалдаа МАНгаруудаа танай нам хөөгөө биздээ хоншоор чинь хүрвэл намын гишүүнчилэлийн дахиад сэргээчих
2016-09-16