Лохан сүйгээ цуцлаагүй
2016-09-16

 

Жүжигчин Лэндсей Лохан жилийн өмнө ОХУ-ын тэрбумтан Игорь Тарабасовтой сүй тавьсан билээ. Игорь, жүжигчин бүсгүй 300 мянган ам.долларын үнэтэй ногоон өнгийн алмаазан бөгж бэлэглэсэн юм. Саяхан Лохан сүйт залуудаа зодуулсан хэмээн мэдэгдэж, өнгөрөгч долоо хоногт сүйгээ цуцалсан билээ.

 

Тэгвэл жүжигчин бүсгүй өчигдөр найзынхаа хамтаар Нью Йорк хотноо байрлах “Fitzrovia’s Libertine”шөнийн клубээр үйлчлүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Лохан клубээр үйлчлүүлэх үедээ сүйн бөгжөө зүүсэн байжээ. Жүжигчинтэй хамт байсан бүсгүй “Лохан сүйгээ цуцлаагүй. Би буруу худлаа яриагүй. Хараач дээ” хэмээн бөгж рүү нь заасан аж.

 

Тэрбээр хэдэн өдрийн өмнө сүйн бөгжөө Игорьт буцаан өгсөн тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.  Мөн тэрбээр жирэмсэн хэмээн мэдэгдэж байсан ч өчигдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь олныг гайхшруулжээ.

 

 “TMZ” сайт “Лохан худлаа ярьж, олны анхаарлыг татахыг санаархаж байна” хэмээн мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene arxichin huuhniig yund daxin daxin bicheed baina
2016-09-17
Зочин:
Hend hamaatai ?
2016-09-17