Энэ өдрийн өрнийн зурхай
2016-09-17

Эрхэм уншигч танд амралтын өдрийн мэнд хүргэе. Амралтын өдрийн төлөвлөгөөнд тань зориулан энэ өдрийн өрнийн зурхайг хүргэж байна.

 

ХОНЬ (3/21-4/19)

Анхааралтай байх өдөр. Өөрийн тань энэрэнгүй байдал эсвэл уур хилэн, айдас тань өдөөгдөн итгэсэн хэн нэгэндээ гунигтай түүхээ ярьж сэтгэлээ уудлах хэрэгтэй. Хэт сэтгэл хөдлөлтэй байхаасаа болгоомжил. Жолооч нарын хувьд энэ долоо хоногт их анхааралтай байх хэрэгтэй. Анхаарлаа сарниулах эсвэл гарцаагүй хий хоосон мөрөөдөх нь гай болон осолд хүргэж болзошгүй. Орой бага зэрэг хөгжилдөх учраас зарлага гарах нь мэдээж. Тиймээс гамнах хэмнэх талаас нь бодоход гэмгүй.


 

ҮХЭР (4/20-5/20)

Амралтын энэ та өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуул. Спорт зааланд өнжихөд гэмгүй, биеийн чилээ гарч өд мэт хөнгөрнө. 7 хоног бүр тогтмол хичээллэвэл сэтгэл хангалуун байдал улам нэмэгдэнэ. Гэр орондоо хийх ажлын жагсаалтанд гадна талын хаалгаа солих тухай заавал багтаа. Өөдлөх айл үүднээсээ гэдэг үгийг бүү март, хаалгаа сольсноор танай гэрт муу муухай зүйл орж ирэхгүй. Хэт олон ажил нэг зэрэг эхлэх хэрэггүй, стресс улам даамжирна.


 

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажил хэргийн харилцаа холбоо тогтоох, уулзалт зохион байгуулах, хүнтэй танилцахад тохиромжтой өдөр. Гэхдээ эдгээр нь урьдчилан тооцоолоогүй зардал гарах эсвэл сэтгэл түгшээсэн зүйл авч ирэхийг од эрхэс анхааруулж байна. Дүнсгэр байдал нь бага зэрэг ашиг тусаа өгнө. Эс бөгөөс та өөрийн хүсэл зоригийн жолоо цулбуурыг сул тавьж улмаар нэлээдгүй таагүй байдалд орж мэдэхээр байна. Сексийн харьцаанд тааламжгүй өдөр. Элдэв зүйлд толгойгоо гээхээс болгоомжил, хийхээсээ өмнө сайтар бодож тунгаа.


 

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таатай өдөр. Өнгөрсөнд болсон явдал өөрийгөө бодоход хүргэнэ. Гэрлэгсэд харилцаандаа саадтай учирна. Учир нь та нарын дунд бие биедээ хэлээгүй нууц байна. Цаг нь ирэхээр та энэ бүхнийг мэднэ. Сар таны ордонд байрлаж, танд таатай нөлөөллийг авчирна. Аливаа шинэ зүйлийг эхлүүлэхэд таатай. Та өөртөө би бол ганц гишүүнтэй хамтлаг юм байна гэж гоморхоно. Хосууд хуучны нэгэн үгийг санаарай. Хэрвээ та хэн нэгэнд хайртай бол түүнийг эрх чөлөөтэй байлгаарай.


 

АРСЛАН (7/23-8/22)   

Сонирхолтой өдөр. Шинэ санаа, төлөвлөгөө гаргаж санаачлан амжилттай хэрэгжихийг нь хар. Юм сурч, мэдлэгээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарах бөгөөд ур чадвараа сайжруулахаар сургуульдаа очих хэрэгтэй болбол танд таалагдах болно. Энэ ордны оюутан сурагчид амралтыг үр дүнтэй өнгөрөөж ихийг сурах бөгөөд хичээлийнхээ чиглэлээр бүлэг үүсгэх нь сайхан санаа байх болно. Ганц бие хүмүүс романтик байдал үүсгэх боломжтой. Энэ өглөө гадагш гарахаасаа өмнө сайхан хувцаслахаа мартав аа. Уулзсан хүмүүстээ сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Дур булаам байдал болоод харилцан ярилцах чадвар тань гайхалтай байгаа учраас алхам хийж, хүслийнхээ хойноос яв.


 

ОХИН (8/23-9/22)

Сэтгэл догдолсон өдөр. Илэрхийлж чаддаггүй бухимдал гэнэт гарч ирэх бөгөөд бусадтай харилцахад санал зөрөлдөөн, тухгүй байдлыг үүсгэнэ. Тус болохгүй учраас эргэн тойронд байгаа хүмүүсээ буруутгах хэрэггүй. Хэрвээ та ямар нэгэн юманд дургүйцэж байгаа бол түүнийгээ ил гаргаснаар амьдралыг хүнд хэцүү болгож байсан юмнаас хөнгөлнө. Ажил мэргэжлийн зорилго ойлголтоос чинь холдож бодит боломж гэхээсээ уран төсөөллийн шинжтэй болсон юм шиг санагдаж мэднэ. Та дахин өөрт ашиггүй байдлыг анхааран үзэх юмуу зорилгоо урагш ахиулахын тулд бага багаар алхам хийнэ.


 

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тэвчээргүй өдөр. Өөрийн ажил хэрэгтээ ихээр найдах нэг хэрэг боловч найз нөхөд, гэр бүлдээ түүнийг тулгавал ганцаараа хоцорч магадгүй. Харилцаанд тулгарч буй асуудлууд хайртын тань хардалтаас үүсч байж мэднэ. Цагийг ганцаараа. өнгөрүүлж, дуртай зүйлээ хий. Хайртад тань зөвхөн зарим нэгэн баталгаа хэрэгтэй ба дотно харьцаагаа сэргээхэд хэдэн өдөр хамт байхаар шийдэж магадгүй. Өвөрмөц газрыг сонгож, аль алинд нь сайнаар нөлөөлөхөөр амар.


 

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сэтгэлээр унана. Од гарагсын нөлөөлөл таныг явж байна уу эсвэл ирж байна уу гэдгээ ойлгоход хүнд болгох болно. Бүх зүйлийг нэг дор хийх гэж бүү хичээ. Од эрхэс таны хамтын ажилд нөлөө үзүүлнэ. Хэрэв тэд таны төлөө юу ч хийж чадахгүй байгаад санаа зовохоосоо илүүтэйгээр та тэдний хэрэгцээг хэр их хангаж өгч байгаад анхаарлаа хандуулвал нарны энэ өөрчлөлтөөс ихээхэн ашиг тус хүртэж чадна. Амьдралынхаа энэ мөчид өөртөө анхаарал их хандуулахаар шийдсэнээс хойш мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.


 

НУМ (11/22-12/21)

Өнөөдөр таны хувьд сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Хэрвээ та өөрт байх ухаалаг бус айдас, хүчирхийллээ дарж чадвал хэрцгий, догшин ааш авираасаа ангижирч чадна. Өөрийн жинхэнэ хүч чадварыг бүрэн ашиглахад ямар нэг юм саад болох байх. Ойр дотны хэн нэгний зөвлөгөөг сайн сонс.


 

МАТАР (12/22-1/19)

Эерэг өдөр. Ирээдүй гэгээлэг харагдаж байгаа тул боломж завшааныг ашиглан амьдралаа сайжруул. Нэр төрд хүрэх хүсэл хөдөлнө. Далайцтай үйл хөдлөл хийх зоригтой хүмүүс сайхан амжилтад хүрэх болно. Цаг зав гарвал настай хөршдөө дэлгүүрээс юм авахад туслах юм уу хажуудаа амьдардаг залуу ээжид хүүхдүүдийг нь харж өгөх нь бусдад тус болох сайхан арга зам байх болно. Олонхи нь оройг гэр орныхоо тав тухтай байдалд өнгөрөөх болно.


 

ХУМХ (1/20-2/18)

Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Харилцааны хоцрогдлоос болон эвгүй байдал үүсч болзошгүй. Ажлынхаа явцыг баталгаатай байлгахын тулд та гэрээ, түрээс болон бусад бичиг баримтуудыг өөрийн биеэр цуглуулах шаардлага гарч магадгүй. Асуудлаас гарах арга зам хайх тийм ч хэцүү биш байх болно. Ямар нэгэн сэтгэл санааны дайралтыг тэсвэрлэн гарах бэлтгэлтэй байгаарай.


 

ЗАГАС (2/19-3/20)

Өөрийн улс төрийн бодолдоо тууштай хандаж, албан байгууллагын бүлгэмд элсэж, байр суурин дээрээ хатуу зогс. Олон сонирхолтой хүмүүс, нэр нөлөө бүхий эвлэлийнхэнтэй уулзаад зогсохгүй ололт амжилтынхаа үүдийг та өөрөө нээх болно. Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн бүлгэмд одоо шууд элсэж, буяны байгууллагад тусалж дэмж. Энэ бол маш амархан.

Shuud.mn
Сонин хачин
john:
Та санхүүгийн зовж байна, эсвэл та төлбөрөө төлөх яаралтай мөнгө хэрэгтэй вэ? Мөн та өөрийн амьдралаа өөрчлөх эрсдлийг авч байна. Өнөөдөр оролдох авч таны АТМ хоосон карт болон энэ картаас ашиг яваа азтай нэг-ийн дунд байх хэрэгтэй. Энэ АТМ карт нь дэлхийн хаана ч аль ч АТМ машин руу хакердах чадвартай тогтоосон байна. Би сарын өмнө онлайнаар ажил хайж үед энэ нь хоосон АТМ карт талаар мэдэх хэрэгтэй. Энэ бол үнэхээр үүрд миний амьдралыг өөрчилсөн юм, одоо би амьд баталгаа байна, учир нь би баян байна гэж хэлж болно. Би энэ карт нь нэг өдрийн дотор авах бага мөнгө 3,000 юм. Тэр ч байтугай одоо болон дараа нь миний дансанд мөнгө шахах байх юм. карт нь хууль бус боловч баригдаж буй ямар ч эрсдэл байдаг хэдий ч. Энэ нь хянадаггүй байж чадахгүй гэж ийм байдлаар програмчлагдсан байдаг, мөн үүнийг ашиглаж байгаа үед CCTV камер чамайг олох нь боломжгүй болгодог арга юм. яаж Та нар бас өнөөдөр холбоо speedhackersnetwork001gmail.com авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг
2016-10-23