МАН, МАХН-ынхан Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж байна. Өнөөдөр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Ёслолын арга хэмжээнд МАН, МАХН-ын удирдлагууд болон Юмжаагийн Цэдэнбал хүү Зориг, гэр бүлийнхэн, ард иргэдийн төлөөлөл оролцож, хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Тэгш ойг нь тохиолдуулан Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор УИХ, Засгийн газраас тогтоолуудыг баталсан байдаг бөгөөд энэ сарын 15-аас эхлэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй. Тухайлбал, Монголын үндэсний төв музейд “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн, Тусгаар тогтнолын ордонд Ц.Жамбалсүрэн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат “Маршалын нууц товчоон” номуудын нээлт болсон бол өчигдбр Соёлын төв өргөөнд Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойд зориулсан Баярын хурал, хүндэтгэлийн концерт болсон юм.
Мөн одоо Монгол бөхийн өргөөнд хүндэтгэлийн барилдаан болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ