Б.Баатарцолд хоёр өрөө байр бэлэглэв

Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул аймгийн арслан Б.Баатарцол тав давж Улсын начин цол хүртсэн билээ.
Начин цолны мялаалга наадмыг энэ сарын 11-нд Өлгий суманд зохион байгуулжээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга хоёр өрөө байрны түлхүүрийг Улсын начин Б.Баатарцолд гардуулсан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ