Төв аймагт 24 цагийн хяналт үргэлжилж байна
2016-09-19

Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төв хамтран Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын нутаг дэвсгэрт 24 цагаар суурин болон хөдөлгөөнт хяналт шалгалтыг хийж байна.

 

 

Хяналтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан "Ургац-2016" нэгдсэн арга хэмжээний хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг бүртгэлжүүлэх зорилгоор хийж байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин