Алеппо хотыг бөмбөгджээ
2016-09-19

Сирийн Алеппо хотыг энэ амралтын өдөр агаараас бөмбөгдсөн талаар Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн байгууллагаас мэдээллээ. Алеппо хотыг дөрвөн удаа бөмбөгджээ. Уг цэргийн ажиллагааны үеэр олон зуун хүн бэртэж, амиа алдсан гэнэ.

 

АНУ, ОХУ-ын эрх баригчдын байгуулсан гал зогсоох гэрээ ийнхүү хүчингүй болсон байна. Сирид энэ сарын 12-ны 00.00 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай гал зогссон билээ. Харамсалтай нь уг гэрээг дахин 72 цагаар сунгах үед Дайр-эз-Заур хотыг агаараас бөмбөгдөж, 23 хүнийг хөнөөжээ. Уг үйл явдлын дараа хоёр улс нэг нэгнээ буруутгаж, хэсэг хугацаанд хэлэлцээр хийхээс татгалзсан юм.

 

Пентагон “ОХУ гэрээг зөрчиж, гал нээсэн” гэсэн бол ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Бид энэ хэргийн ард байхгүй” гэж мэдэгджээ.

 

НҮБ-ын Аюулгүй зөвлөл Дайр-эз-Заур хотыг бөмбөгдсөн буруутанг эрэн сурвалжилж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин