Нью Жерси хотноо халдлага гарчээ
2016-09-19

АНУ-ын Нью Жерси хотноо террорист халдлага гарсан талаар албаныхан мэдээллээ. Нью Жерсигийн төвд хоёр удаа дэлбэрэлт болжээ. Цагдаагийнхан уг дэлбэрэлтийг террористууд үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Мөрдлөгөөр гар аргаар үйлдвэрлэсэн тэсрэх бөмбөгний хэлтэрхий олжээ.

 

Их дэлгүүрт болсон эхний дэлбэрэлтээр 11 хүн шархтсан байна. Цагдаагийнхан шуурхай ажиллаж гэмт этгээдийг устгасан аж. Харин хоёр дахь дэлбэрэлтийг хэн үйлдсэн нууц хэвээр байна.

 

“Эрх баригчид уг халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл байх магадлалтай” хэмээн мэдэгдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд эх сурвалжийн мэдээллээс иш татан ийнхүү дамжуулжээ. Нью Жерсигийн халдлагаас гадна Нью Йорк хотноо дэлбэрэлт болж, 29 хүн гэмтсэн юм. Уг дэлбэрэлт террорист халдлагатай холбоогүй гэв. Мөрдлөгөөр хийн хоолой дэлбэрсэн болохыг тогтоожээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
new jersey hot bish muj shuu dee, buh sonin deer hot hot l geed bhiin, medeegee zuv tavij suraachee!
2016-09-19