Завь осолдож, 15 хүн амиа алджээ
2016-09-19

 

Тайландын нийслэл Бангкок хотын ойролцоох Чао Праяа голд өчигдөр 4.00 цагт завь осолдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг завинд 150 орчим хүн зорчиж явжээ.

 

Ослын улмаас 15 хүн амиа алдсан болохыг албаныхан баталлаа. Амиа алдагсдын нэг нь хүүхэд гэнэ.

 

“Цогцсыг таних ажиллагаа эхэлсэн” гэж Аврах албаны төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Цагдаагийн дарга “Даац хэтэрсэний улмаас завь осолдсон байх магадлалтай. Хэргийн шалгах ажил үргэлжиж байна” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин