Хар тамхи хэрэглэсэн хоёр залууг баривчилжээ

Энэ сарын 13-нд мансууруулах бодис хэрэглэсэн хүн нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал 18 настай эрэгтэй Т нь гэртээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Улмаар цагдаагийн байгууллагаас эл хэрэгт холбогдуулан хамт байсан 17-18 насны 2 эрэгтэйг шалгахад “Каннабас” төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Гэвч нас барсан иргэний үхлийн шалтгаан эцэслэн тогтоогдоогүй, шинжилгээний хариу гараагүй байгаа аж.
Хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ