Путиний нам ялалт байгууллаа
2016-09-19

 

ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн думын долоо дахь удаагийн сонгууль зохион байгуулагдаж дууссан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Эрх баригч Нэгдсэн Орос нам ялалт байгуулсан” талаар тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.

 

Сонгууль холимог тогтолцоогоор явагдсан билээ. 450 гишүүний 225-ыг нь намын жагсаалтаар, үлдсэн нь нэг мандаттай тойргоос сонгожээ. Урьдчилсан байдлаар эрх баригчид 225 суудлын 203-д ялалт байгуулсан байна.

 

Сөрөг хүчин Коминуст нам 14 хувь, Либерал-Ардчилсан нам 13.9 хувийн санал авчээ.

 

Ерөнхийлөгч В.Путин “Энэ удаагийн сонгуульд манай нам сайн оролцлоо. Ард түмний сонголт мэргэн байлаа. Та бүхэндээ баярлалаа” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Муу Равдангийн баярлаж байгаа гэж жигтэйхан
2016-09-19