НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2016-9-19

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр  НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд ноён Роберто Бенестэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсад олон жилийн турш дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирснийг цохон тэмдэглээд Засгийн газрын хамтран ажилладаг чухал байгууллагын нэг болохыг онцлов.

 

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберто Бенес Улсын Их Хурлын даргад цаг гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяр хүргэв.

 

Мөн тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн ирэх таван жилийн үйл ажиллагааны чиглэлийн талаар УИХ-ын даргад танилцуулаад Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ Улсын Их Хуралтай хүүхэд хамгааллын тогтолцоог сайржуулах, агаарын бохирдлыг бууруулах, хүн амын тэгш байдлыг хангах зэрэг өргөн цар хүрээнд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

 

УИХ-ын дарга М.Энхболд ноён Роберт Бенесийн саналыг улс орны нийгэм, эдийн засаг байдалтай уялдуулан хэрэгжүүлэх тал дээр анхаарах болно хэмээгээд Улсын Их Хурлаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар ажиллаж буйг дуулгав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
hooe uher nudeen:
Psda gj huhhdiin parkiin gazar zarj huljsiim gesende bas l ungulu g haragdamj bna daa novsh chin chi odoo idj uusnaa arduuddaa naa l daa
2016-09-19