Хуурамч хаягаар иргэдийг залилдаг бүлгийг илрүүллээ
2016-09-20

 

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба хуурамч хаяг ашиглан, бусдыг залилан мэхэлж байсан бүлгийг илрүүлжээ. Тодруулбал, "Эрдэнэбаярын Ариука", "Nomiko Erdnechimeg", "Haluuhan Haliuka" зэрэг фэйсбүүк хаягийг ашиглан иргэдийг залилан мэхэлж байжээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Иймд иргэд та бүхэн цахим орчинд анхаарал болгоомжтой байхыг цагдаагийг байгууллагаас анхааруулж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин