Улаанбаатар
Ерөнхийлөгч Нью-Йоркт хүрэлцэн ирлээ
2016-9-20

Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ.

 

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцох юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний тусгай арга хэмжээнд оролцож, батламж жуух гардуулна.

 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзан, Пенсилванийн их сургуульд лекц уншиж, тус сургуулийн хэвлэлд ярилцлага өгөхөөр төлөвлөөд байна. 

 

Эх сурвалж: president.mn

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene huzuugui hulgaich buuhaasaa omno tenej avch bgaa biz. Nadad yamar ashig bgaan l gj yaridag hun dee.
2016-09-20
зочин:
Манай Элбэгдорж ерөнхийлөгч сайхан хүн шүү.Монголын минь бахархал болсон мундаг хүн.
2016-09-20
Zochin:
Darga nutagtaa hed honog saihan baigaa daa. Leo Shiu, Saihnaa, Bayaraa geed 3 naiziindaa orood garah biz
2016-09-20
нийслэл хүү:
Обама тоохгүй бол пангемүнээс ажилгуйх байхдаа
2016-09-20
Зочин:
нөгөө обамаа тоох болуу
2016-09-20
Zochin:
Bayartsogt, saihanbileg 2-toigoo uulzah gejuugiimdaa
2016-09-20