Тоглож байсан хүүхдийг мөргөж гэмтээжээ
2016-09-20

Өчигдөр  Буянт-Ухаа-II хорооллын зогсоолд N.Tiida автомашины жолооч О нь ганцаараа гадаа тоглож байсан 5 настай С-г мөргөж гэмтээжээ. Мөн далан давхарын замд T.Prius-30 маркийн автомашины жолооч Д нь ахтайгаа хамт явж байсан 5 настай, Г-г мөргөж гэмтээсэн байна. 

 

Тухайн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 382 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 16 бүртгэгдэж, 23 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин