Бибер салжээ
2016-09-20

 

Дуучин Жастин Бибер салсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ оны эхээр модель Софиа Рич гэгчтэй болзох болсон юм. Хос энэ зун Мексик, Япон улсад амарч, хамтдаа авахуулсан зургаа инстаграм хуудастаа нийтэлж, олны анхаарлыг татсан аж.

 

Биберийн фэнүүд Ричийг гоочилж, заналхийлсан удаатай билээ. Энэ бүхэнд дургүйцсэн Бибер “инстаграмаа хаана” хэмээн фэнүүдээ сүрдүүсэн юм.

 

Хосын салсан шалтгаан тодорхойгүй байгаа ч Рич инстаграмдаа ганцаараа авахуулсан зургаа нийтлээд “Ганц бие охин. Жаргалтай амьдрах болно. Уйлахгүй ээ” гэж бичжээ.

 

Одоогоор Биберийн агентлаг салалтын мэдээг батлаагүй байна.  “Бибер шинэхэн уран бүтээлийнхээ зураг авалтад оролцож байна” менежер нь мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин