Кардашианы дүү охинтой болно
2016-09-20

 

Реалити шоуны од Ким Кардашианы эрэгтэй дүү Роб Кардашиан тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах билээ.

 

Тэрбээр өнгөрсөн оноос сурталчилгааны модель Блак Чина гэгчтэй болзох болсон юм. Хос өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьсан бөгөөд хүүхэдтэй болсныхоо дараа хуримаа хийхээр төлөвлөжээ.

 

Тэгвэл хос анхны хүүхдийнхээ хүйсийг олонд мэдэгдсэн талаар “TMZ” сайт мэдээллээ. Хос охинтой болох бөгөөд Блак энэ сарын эцсээр төрөх гэнэ.

 

Кардашиан твиттертээ Роб удахгүй аав болно. Аавыгаа бус ээжийгээ дуурайсан хөөрхөн охин төрөөсэй” хэмээн жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин