”Оюутолгой”-н гэрээний хэрэгжилтийн талаар асуулга тавьжээ
2016-09-20

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад  асуулга  тавьжээ. Уг асуулгад "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2010 онд хийгдэж, эхний шатны хөрөнгө оруулалт орж ирэхэд манай эдийн засаг өсөхөд эерэг нөлөө үзүүлсэн. Одоо хоёр дахь шатны ажлыг эхлүүлэх тухай яригдаж байна.

Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар УИХ-ы чуулганы хуралдаанд сонсгон мэдүүлэхийг санал болгож байна" хэмээжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Урвагч нарт үхэл зохино
2019-05-09
Зочин:
Ene 2 Ouytolgoin talaar barimttai youm delgekh youm daa. Busad ni ch khooson nukhduud tolgoi khurdeggui youm shig baigaa youm.
2016-09-20