Рахамигийн ах террорист гэв
2016-09-21

АНУ-ын Нью Йорк болон Нью Жерси хотноо цуврал халдлага үйлдэж, 29 хүнийг гэмтээсэн Ахмед Рахамигийн ах террорист бүлэглэлтэй холбоотой болохыг тогтоосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Рахамигийн ах Мухаммед Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой байх хэд хэдэн баримт, нотолгоог олсон талаар Нью Йорк хотын Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Мухаммед Пакистанд амьдардаг бөгөөд 2013 оноос эхлэн гэр бүлээсээ холбоо тасарсан байна. Гэрчүүд түүнийг исламын улс бүлэглэлд элссэн хэмээн мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд АНУ-д ажиллаж, амьдарч буй дүүтэйгээ утсаар холбогдсон болохыг тогтоогоод байна.

 

Түүнийг дүүдээ АНУ-д халдлага үйлдэх зааварчилгаа өгсөн хэмээн сэжиглэж байгаа юм. Рахами өнгөрсөн 2014 онд Афганистанд хэсэг амьдраад АНУ-д ирэх үедээ их өөрчлөгджээ. Тэрбээр өдөр бүр мөргөл үйлдэхээс гадна ааш зангийн хувьд тогтворгүй болсон аж. Мөн Рахамигийн эрэгтэй дүү Насим Рахамиг саатуулсан талаар аав нь хэвлэлийнхэнд мэдэгджээ.  Рахами нэг ах, гурван дүүтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин