Начин цолтноос сэргээш илэрсэн гэв
2016-09-21

 

Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамдд 1024 бөх зодоглосон. Бөхчүүдийн дөрвөөс нь сэргээш илэрсэн тухай мэдээлэл гараад байна.

 

Үндэсний их баяр наадмын тухай хууль ёсоор улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторит шинжлүүлдэг. Энэхүү шинжилгээгээр дөрвөн бөхөөс сэргээш илэрсэн. Урьдчилсан мэдээгээр Улсын начин болон харцага цолтой хоёр бөхөөс допинг илэрсэн гэж эх сурвалж мэдээллээ.

 

Эдгээр бөхийн нэрийг одоогоор зарлах боломжгүй бөгөөд тун удахгүй олон нийтэд зарлах аж. Эргэн сануулахад энэ жилийн улсын баяр наадмаар 18 начин, зургаан харцага, нэг заан, арслан, аварга цолтон төрсөн билээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ха ха. Үнэхээр тэгж хэлсэн юм уу. Эмчилгээ хийсэн болох нь ээ дээ. Энэ бол баянмөнхийн дэлхийн шинжлэх ухаанд оруулсан суут нээлт гэж үзэж болмоор юм байна.Яагаад бусад орнууд энэ тэргүүний нээлтийг ашиглахгүй байна аа.
2016-09-22
Зочин:
СҮХБАТ ӨСӨХБАЯРТ ТАВРУУЛААД ДОПИНГ ХЭРЭГЛЭДЭГ БОЛСОН ГЭЖ БАЯНМӨНХ ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ.
2016-09-21
Зочин:
жинхэнэ анаболик стеройд бэлдмэл хэрэглэж цол авсан допингийн загалмайлсан эцэг А.сүхбат гэдэг новшид арга хэмжээ авч бүх цолыг нь хураагаач.
2016-09-21
зочин:
Зүгээр ч нэг эм биш жинхэнэ анаболик стеройд бэлдмэл хэрэглэж цол авсан допингийн загалмайлсан эцэг А.сүхбат гэдэг новшид арга хэмжээ авах нь байтугай цол нэмж өгч шагнасан болохоор одоо бусад бөхчүүдд хариуцлага тооцно гэхэд алагчилсан болох юм даа. Эхлээд наад сэжгийн новшдоо арга хэмжээ авч бүх цолыг нь хураагаач.
2016-09-21