Автобус осолдож, 29 хүн амиа алджээ
2016-09-21

Энэтхэгийн хойд хэсгийн Амритсар хотноо зорчигч тээврийн автобус осолдож, 29 хүн амиа алдсан талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Амиа алдагсдын 17 нь бага насны хүүхдүүд гэнэ. Автобус хурд хэтрүүлэн явж байхдаа хашлага мөргөж, осолдсон байна.

 

Уг автобусанд 34 хүн зорчиж явсан юм. Бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд цагдаагийнхан ослын газар ирэх үед автобусны жолооч сураггүй алга болсон байжээ.

 

Цагдаагийнхан автобусны жолоочийг эрэн сурвалжилж байна. Энэхүү ослоос нэг өдрийн өмнө тус хотноо мөн автобус осолдож, 11 хүн амиа алджээ. Амиа алдагсдын ес нь хүүхэд болохыг албаныхан баталсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин