Газар хөдлөлтөөр 300 хүн амиа алджээ
2016-09-21

 

Италийн төвийн хэсэгт өнгөрсөн сарын 24-ний шөнө 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн амиа алдсан билээ.

 

Газар хөдлөлтийн улмаас Аматриче хотын барилга, байгууламжийн 95 хувь нь сүйдэж, олон мянган хүн өнөөг хүртэл хорогдох байруудад амьдарч байна.

 

Тэгвэл тус Гамшгаас хамгаалах төв өчигдөр “Газар хөдлөлтийн улмаас 300 хүн амиа алдсан” гэж мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Газар хөдлөлт болох үед 172 хүн амиа алдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд амиа алдагсдын тоо ийнхүү нэмэгдсэн аж.  Мөн өнөөг хүртэл сураггүй алга болоод буй 30 гаруй хүнийг эрэн хайсаар байгаа юм.

 

Италийн Акуилла хотноо 2009 онд 6.4 баллын газар хөдлөлт болж, 302  хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин