Цэцэрлэгийн хоолны мөнгийг төсөвт суулгажээ
2016-09-21

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд цэцэрлэгийн нэмэлт элсэлт зохион байгуулахаар болсон.

 

Улмаар Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ашиглалтгүй сул ортой төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд 3087 хүүхдийг элсүүлэх болоо.

 

Эдгээр хүүхдийн хоолны мөнгө болох 1 тэрбум 425 сая төгрөгийг төсвийн тодотголоор хэлэлцэн баталсан талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэллээ.

 

Цэцэрлэгийн элсэлтийн үйл ажиллагааг дүүргүүдийн болон НЗДТГ-ын Боловсролын газар хариуцан зохион байгуулах юм.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин