Сонгуулийн хуулийн заалтыг түдгэлзүүлжээ
2016-09-21

Үндсэн хуулийн цэц хуралдлаа. Хуралдаанаар Сонгуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн юм. Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн Цэцэд “Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч хууль зөрчсөн тохиолдолд бусад сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад хэт өндөр хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь хууль зөрчсөн” гэсэн гомдол иржээ.

 

Үндсэн хуулийн цэц  иргэдийн гомдлыг дунд суудлаар хуралдан маргааныг хянан хэлэлцээд "Сонгуулийн хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн заалт Үндсэн хууль зөрчсөн" хэмээн дүгнэж, түүний үйлчлэлийг Үндсэн хуулийн цэц өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.  Улмаар энэ удаагийн Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд дээрх  хэрэглэгдэхгүй болсон байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Xa Xa
2016-09-21
Зочин:
ЦЭЦ ЦЭЦ БАЙХАА БОЛСОН ЯЛСАН НАМЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛСОН ИЙМ ЦЭЦ ХЭРЭГҮЙ
2016-09-21