Хавдрын эсрэг үндэсний аян 2016 Завхан аймагт үргэлжилж байна
2016-09-21

 

ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/, МҮОНРТ-ээс зургаа дахь жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”Завхан аймагт үргэлжилж байна.

 

Эмч нарын баг 9-р сарын 12-16-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж нийт 2300 гаруй иргэнд үзлэг оношилгоо хийж, хортой хавдрын 26 шинэ тохиолдол илрүүлж, аймгийн эмч нарын багтай хамтран зургаан хүнд мэс засал, хоёр мэс ажилбар, 86 эсийн шинжилгээ, 13 эдийн шинжилгээ хийлээ. 

 

 

 

Түүнчлэн ХСҮТ-ийн эмч нарын баг аймгийн эмч, мэргэжилтнүүдэд хавдрын нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, хавдрын мэс засал эмчилгээ сэдвээр сургалт зохион байгуулж ажиллалаа.

 

Мөн хавдраас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход зориулан “Хүнд өвчтний асаргаа сувилгаа” гарын авлага” 40 ширхэг,  “Хавдар судлал” сэтгүүл 200 ширхэг болон эрүүл мэндийн зөвлөмж, санамж 400 ширхэгийг орон нутгийн иргэдэд тарааж мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн юм. 

 

ХСҮТ-ийн 10 гаруй эмч мэргэжилтний баг 9-р сарын 19-өөс эхлэн Завхан аймагт  ажиллаж байгаа бөгөөд тус аймагт 5 өдрийн хугацаанд ажиллана. 

Shuud.mn
Сонин хачин
u:
mongold hawdartai ert medeed ch heregguishde harinch hurdan uheh zamruugaa ordog bhdaa. MInii eejiig horgui hawdar odoo yaraltai hagalgaa hiilgee geel hiisen tegeel jiliin daraa 40kg hassan tegsen oo hortoi hawdar bsan yum bailguidee odoo emcjlgeegui geel 40nastai eej min nud ni bultgeneseer nas barsandaa
2016-09-22