ГХЯ-ны ТНБД ажилдаа орлоо
2016-09-22

Засгийн газрын хуралдаанаар зарим яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсон. Шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нар ажилдаа оров. Тухайлбал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамдинсүрэнгийн Даваасүрэн томилогдсон өдрөө үүрэгт ажилдаа орлоо.

 

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нь Улаанбаатар хотод 1970 онд төрсөн. Москва хотын Олон Улсын харилцааны сургуулийг эдийн засагч, эдийн засгийн ухааны магистраар, Сөүлийн Үндэсний Их сургуулийг Олон Улсын бизнесийн Удирдлагын магистраар төгсч, 2001 онд АНУ-д Ази Номхон далайн бүс нутгийн Аюулгүй байдлын дээд курст суралцаж төгссөн, орос, англи, солонгос хэлтэй.

 

1994-2002 онд Гадаад харилцааны яаманд дипломат ажилтан, 2002-2006 онд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн дарга, 2006-2008 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2008-2012 онд АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр тус тус ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
амжилт хүсье
2016-09-22